"100 ЖИЛ – 100 СУДАЛГАА" АЯНЫ №23, 24 ДЭХ СУДАЛГАА ТАНИЛЦУУЛАГДЛАА.
2025 оны 04 сарын 17-ны өдрийн резидент эмч нарын Journal club-д:
- Дотрын анагаах судлалын 1-р дамжааны резидент эмч Д.Бүжинлхам, Б.Түмэндэмбэрэл нар "Бүдүүн гэдэсний ургацаг ба бүдүүн гэдэсний хорт хавдрын урьдал үеийн хамаарлыг гистологийн шинжилгээний дүнд харьцуулан судлах нь" сэдэвт №23 дах судалгааг
- Дотрын анагаах судлалын 1-р дамжааны резидент эмч М.Очгэрэл, Б.Цэнджаргал нар ‘’Тосгуурын жирвэгнээт хэм алдагдлын аблаци эмчилгээний дараах үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг үнэлэх нь” сэдэвт №24 дэх судалгааг тус тус амжилттай танилцууллаа.
- Өнөөдрийн “Journal Club”-д Зүрхний төвийн их эмч Ц.Отгонцэцэг “24 цагийн холтер шинжилгээ” сэдвээр мэдээлэл хүргэж, мэдлэгийг нь тэлэхийн зэрэгцээ резидент эмч нарыг зүрхний цахилгаан бичлэгийг тайлан унших, дүгнэх дадлага хийлгэн, хамгийн сайн, зөв тайлж уншсан Яаралтай тусламж судлалын 2-р дамжааны резидент эмч А.Амгаланд мэргэжлийн ном бэлэглэн урамшуулж, бүтээлчээр ажиллалаа.
- Мөн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Уянга, Зүрхний төвийн их эмч А.Ганцэцэг нар резидент эмч нартайгаа хамтран сэдвийн хүрээнд нэмэлт тайлбар өгч, асуултад хариулж, дэмжин оролцсон нь нийт эмч нарын судалгаа шинжилгээний ажилд шимтэх сонирхлыг төрүүлэхүйц байв. Төвийн резидент эмч, залуу эмч нараа идэвхжүүлж, СЭШХАА-тай тогтмол хамтран ажилладаг Зүрхний төвийн их эмч Ч.Мандахнарт талархууштай.