УНТЭ, ЭХЭМҮТ, Medical Park эмнэлгийн төлөөлөл уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо.
- Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) нь Туркийн Medical Park эмнэлэгтэй 2023 онд Улаанбаатар хотноо 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
- Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны эмнэлгүүд цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр эмч, сувилагч солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар байна.
- Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд болсон сүүлийн уулзалтаар Туркийн Medical Park эмнэлэг, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд болон цусны эмгэг судлалын мэргэжилтнүүд оролцлоо.
- Уулзалтын үеэр талууд өмнөх хамтын ажиллагааг дүгнэн ярилцаж, хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх, цаашид хамтран ажиллах шинэ салбар чиглэлүүдийг өргөжүүлэх талаар санал солилцлоо.