11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЛСЭЛТИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЛСЭЛТИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • УНТЭ нь 2025 оны Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах хаврын сургалтад элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтыг уламжлал ёсоор 4 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. УНТЭ байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой, Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт албан ёсоор эрхэлж эхэлсэний 25 жилийн ой тохиож буй энэ цаг үед тус эмнэлгийг сонгон суралцахаар ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд байгууллагын Ерөнхий захирал, АУ-ны доктор Л.Бямбасүрэн онцолж баяр хүргэн, сургалтыг нээж үг хэлэв.
  • Энэ удаагийн төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад нийт 55 чиглэлээр 393 суралцагч суралцахаар элссэн байна. Тус сургалтад УНТЭ- ийн албадын дарга, мэргэжилтнүүд сургалтын явцад анхаарч мөрдөж ажиллах холбогдох хууль эрх зүйн ойлголт, дүрэм журам болон байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн тэргүүлэх чиглэл, чанарын бодлого зорилт гэх мэт шаардлагатай мэдээллийг өгч, оролцдог юм.
  • Нийт суралцагчдад мэргэжлийн туршлага хуримтлуулах, суралцан ажиллах үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.