11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • УНТЭ нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтийн дагуу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт амжилттай зохион байгууллаа.
  • Сургалтын үеэр УНТЭ-ийн эмнэлзүйн үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмийн зохистой хэрэглээ, халдварын сэргийлэлт, хяналт, эмийн эмчилгээг зохицуулах хороо болон сувилахуйн албаны үйл ажиллагааны чиглэлээр мэдлэг олгож, хэлэлцүүлэг зохион байгуулав. Мөн эмнэлзүйн тусламж үйлчилгээ, эмзүй, сувилахуйн алба, ариутгал халдваргүйтгэлийн тасгийн үйл ажиллагаатай ажлын байран дээр нь танилцаж туршлага судаллаа.
  • УНТЭ-ээс хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах энэхүү сургалтыг дахин зохион байгуулахад нээлттэй гэдгээ илэрхийлэв.