11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН “МЕДРЕКС” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН “МЕДРЕКС” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ) Бүгд Найрамдах Солонгос Улсын “Медрекс” эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
  • Тус уулзалтад УНТЭ-ийн Эмнэлзүйн асуудал хариуцсан дэд захирал О.Баярмаа, Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга П.Анхтуяа, Хэрх судлал, үе сэргээх төвийн дарга Н.Энхтайван, тус төвийн их эмч С.Дашцогт нар оролцсон бол “Медрекс” эмнэлгийн талаас Ерөнхий захирал Янг Хёг Жэ, Гүйцэтгэх захирал Пак Дунг Гон болон Монгол дахь координатор Батцэцэг нар оролцлоо.
  • УНТЭ нь “Медрекс” эмнэлэгтэй Ковид-19 цар тахлын өмнө хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү шинэ санамж бичгээр хамтын ажиллагааг үе судлалын чиглэлээр өргөжүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийг Солонгост мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.