11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн удирдлагууд Дезерэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

УНТЭ-ийн удирдлагууд Дезерэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

  • Юта мужид төвтэй Дезерэт олон улсын энэрлийн байгууллага нь 1992 оноос хойш эрүүл мэнд, хараа зүй, боловсрол, цэвэр ус зэрэг чиглэлээр олон улсын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, арвин туршлагатай байгууллага юм.
  • Тус байгууллага нь УНТЭ-тэй олон жилийн турш хамтран ажиллаж, Юта Их сургуулийн профессор Прайс нартай хамтран дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивлахын зэрэгцээ Орбис, Лаурел мэс заслын сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

  • Энэхүү уулзалтын үеэр УНТЭ-ийн зүгээс өмнөх хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх шинэ төслүүдийн талаар харилцан санал солилцлоо.