Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-
Албаны дарга-1
-
Мэс заслын анагаах ухааны салбар хариуцсан чанарын менежер-1
-
Дотрын анагаах ухааны салбар хариуцсан чанарын менежер-1
-
Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер-1
-
Чанарын мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
Эмнэлийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих, дэмжих туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, зохицуулах үүрэг бүхий нэгж юм.