11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Гастроэнтерологийн төв

Гастроэнтерологийн төв

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь 14 эмч, 13 сувилагч, сувилагчийн туслах- 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлж, гепатологийн ба гастроэнтерологийн гэсэн 2 профессорын баг, сувилахуйн 1 багийн тогтолцоогоор сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хослуулан гүйцэтгэдэг.

Гастроэнтерологийн төв нь 2017 онд 1246 хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаторийн 3 кабинетаар 28436, элэг шилжүүлэн суулгах кабинетад 3964 үйлчлүүлэгчийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлсэн ба 14908 хүнд дурангийн оношилгоо, эмчилгээ хийн, элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнөх бэлтгэл болон дараагийн оношилгоо, эмчилгээний хяналтыг хариуцан ажиллаж байна.

Манай төвд АУ-ны доктор- 3, АУ-ны магистр- 5, тэргүүлэх зэрэгтэй эмч- 3, ахлах зэрэгтэй эмч- 2 ажиллаж байгаа бөгөөд өөрийн оронд төдийгүй Австрали, Австри, Чех, БНСУ, Тайвань, Сингапур, ОХУ зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж, эдгээрийн орны эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. ГЭТ-д сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй 1, АУ-ны магистр 1, бакалавр зэрэгтэй 8, ахлах зэрэгтэй 5 сувилагч ажиллаж байна.

УНТЭ-ийн ГЭТ нь эмнэлзүйн тусламж үйлчилгээний зэрэгцээ УНТЭ-ийн төгсөлтийн дараахь сургалтанд оролцож, жилд дотрын резидент эмч 20-25, гастроэнтерологич эмчийн мэргэжил олгох 2-4 эмч нарыг сургаж, төгсгөдөг.

Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэгүүдийн чиглэлээр судалгаа хийж жилд 2-3 улсын хэмжээний болон олон улсын хурал, мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж, оношилгоо эмчилгээний удирдамжуудыг шинэчлэн боловсруулахад оролцдог.

МУ-ын ЗГ-ын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг УНТЭ дээр зохион байгуулж, иргэдийн төдийгүй эмнэлгийн ажилчдын хепатитын вирүсийн эсрэг эмчилгээ, хяналтыг хариуцан ажиллаж байна.

Тайвань улс, УНТЭ, АШУҮИС-ийн хамтарсан ”Монгол улс дахь хепатитын Делта вирусийн тархвар судлал, урьдчилан сэргийлэлтийн стратеги” ШУТС-ийн төсөлт ажилд оролцож сургалт, судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

Б.Батболд

Мэргэшил, зэрэг:

Ажилласан жил:

1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 1991 онд Кардиопульмологи
  • 1994 Сэхээн амьдруулах
  • 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
  • 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
  • 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
  • 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн

Боловсролын зэрэг, шагнал:

  • 2000 онд АУ-д магистр
  • 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
  • 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
  • 2008 онд Клиникийн профессор
  • 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
  • 2010 онд Алтан гадас одон
  • 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
  • 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
  • 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа

Мэргэшил, зэрэг:

Ажилласан жил:

Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж

1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,

1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.

2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм

2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм

2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,

2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил

2007 онд Доторын Ахлах,

2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.

ГЭТ-ийн үзүүлэх эмнэлзүйн тусламж, үйлчилгээ

Элэгний циррозийн хүндрэлтэй бүх хэлбэрийн оношилгоо, эмчилгээ /хэвлийн болон цээжний хөндийд гуурс байрлуулах, элэгний биопси, элэгний хавдрын үеийн TACE, RFA эмчилгээ, улаан хоолой, ходоодны өргөссөн судсыг боох /EVL/, хатаах тарилга хийх /hystoacryl+lipoidol injection/, аргонплазм коагуляци /APC/, ХБЗ-ын бусад эмгэгүүдийн үед олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу оношилгоо, эмчилгээг хийх /bolus, pump, дурангийн ба радиологийн эмчилгээг хослуулах/, амбулаториор үйлчлүүлэгсдийн ба эмнэлгийн ажилчдын элэгний вирүсийн эсрэг эмчилгээний хяналт, цөс, нойр булчирхай, ходоод, гэдэсний эмгэгүүдийн чиглэлээр 3 дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ГЭТ нь 2017 онд унтуулгатай дуран, ходоодны өргөссөн судсанд хатаах тарилга хийх, /hystoacryl+lipoidol injection/, цөсний ерөнхий цоргыг сэтгүүрдэх /ERCP/ зэрэг оношилгоо, эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүллээ.

Мөн манай төвийн дурангийн хэсэгт хоол боловсруулах замаас гаднын биет авах, нарийссан хэсэгт тэлэх эмчилгээ хийх, гуурсан хоолойг дурандах, угаах, төвөгтэй интубаци хийх, эдийн шинжилгээ авах, ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний эрт үеийн хавдрыг илрүүлэх зэрэг оношилгоо, эмчилгээнүүд хийгдэж байна.

Гастроскопийн (ходоодны дурангийн) шинжилгээ

Залгиур хоолойгоор зориулалтын дуран оруулж улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандахыг ходоод дурандах буюу гастроскопи гэдэг. Шинжилгээний өмнө залгиур хоолойд мэдээгүйжүүлэх эм цацна. Хэрэв өвчтөн унтуулгатай дурандуулахыг хүсвэл дурангийн эмчид хандан энэхүү ажилбарыг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэнэ. Үйлчлүүлэгч нь дурангийн шинжилгээнд орохын өмнөх өдрөөс хоолоо сойж бэлтгэл хангах ба өмнөх өдрийн 18 цагаас хойш хоол идэхгүй, 23 цагаас хойш шингэн зүйл уухгүй. Хэрэв цагаар эм ууж байвал шинжилгээнд орох өглөө бага хэмжээний цэвэр усаар даруулж ууж болно. Шинжилгээнд өөрийн гар нүүрний алчууртай ирнэ.

Колоноскопийн (бүдүүн гэдэсний дурангийн) шинжилгээ

ГЭТ-д 2017 онд 1516 бүдүүн гэдэсний дурангийн (колоноскопи) шинжилгээ хийгдсэн бөгөөд урьдчилан цэвэрлэж, бэлдсэн бүдүүн гэдсийг 10-20 минутын хугацаанд дурандаж шинжилнэ. Гэдсийг цэвэрлэж бэлтгэхийн тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:

Цөсний хүүдийн чулуугүй бол:

  • Шинжилгээнээс 2-3 хоногийн өмнө цагаан хоол идэх, архи, ангийн мах, тан зэргийг хориглох
  • Шинжилгээний өмнөх өдөр 14:00-15:00 цагийн хооронд 1 боодол (25мг) магнийн сульфатыг 1,5 литр буцалгаж хөргөсөн усанд найруулж ууна
  • Шинжилгээний өмнөх орой болон өглөө нь 2 цагийн дотор 2-3 литр ус уух
  • Шинжилгээний өглөө 6 цагт 1 литр усанд 1 боодол (25мг) магнийн сульфатыг 1,5 литр буцалгаж хөргөсөн усанд найруулж ууна, араас нь ус сайн уух хэрэгтэй
  • Цус бүлэгнэлтийн эсрэг, цус шингэлэх эмийг дурандуулах өглөө хэрэглэхгүй байх
  • Даралтын эм, таталтын эсрэг эм уудаг бол шинжилгээнд орох өглөө 5-6 цагийн хооронд уух хэрэгтэй.

Цөсний хүүдийн чулуутай бол:

  • 5 хоног өглөө цайны дараа 60 мл лактулоза уух
  • Шинжилгээнээс өмнөх 3 хоногт цагаан хоол идэх
  • Шинжилгээний өмнөх орой болон өглөө нь 2-3 литр ус уух
  • Шинжилгээний өмнөх орой 19 цагт 2 удаа цэвэрлэх клизм тавих
  • Шинжилгээний өглөө 2 удаа усаар цэвэрлэх клизм тавих

EVL (улаан хоолойны өргөссөн судсыг боох) эмчилгээ

Esophageal variceal ligation (EVL) гэдэг нь улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт, цус алдаж буй үед яаралтай журмаар гүйцэтгэх, зориулалтын боолт тавих эмчилгээг хэлнэ.

Аргон плазмын коагуляцийн эмчилгээ (argon plasma coagulation- APC)

Зарим төрлийн цус алдалт, судасны гажиг, ургацаг зэргийг аргон хийтэй плазмын аргаар түлж дурангийн ажилбараар эмчлэх аргыг хэлнэ. Амбулаторийн нөхцөлд гүйцэтгэж болно.

ESD/EMR

Зарим төрлийн үү, ургацаг, салстын өөрчлөлт, эрт үеийн хорт хавдарын өөрчлөлтийг дурангийн ажилбараар, амбулаторийн нөхцөлд салст хуулах, зүсэх аргаар эмчлэхийг хэлнэ. Энэ төрлийн эмчилгээг манай төвд 2017 онд 36-г хийсэн бөгөөд цаашид өргөжүүлэхээр бэлтгэл ажил, сургалтуудявагдажбайна.
ERCP эмчилгээ

Цөсний замын саад, цоргын чулуу, нарийсал зэрэг эмгэгийг дурангаар сэтгүүрдэж чөлөөлөх, тэлэгч стент тавих зэргийг Endoscopic Retrograde Cholangiopancreatography (ERCP) ажилбараар гүйцэтгэнэ. Цөсний ерөнхий цоргын чулуу, шаварлаг цөсний улмаас үүссэн бөглөрөлтийг энэ ажилбараар эмчлэх нь хэвлийн хөндийн хагалгаатай харьцуулахад, өвчтөнд эрсдэл багатай, эдгэрэлт түргэн байдаг. Элэг шилжүүлэн суулгуулах хагалгааны дараа үүсдэг хүндрэлийн нэг хэлбэр нь цөсний цоргын нарийсал юм. Нийт элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн ойролцоогоор 1/3-д цөсний ерөнхий цорго нарийсах шинж илэрдэг бөгөөд хүнд хэлбэрт нь цөсний замд ERCP аргаар тэлэгч стент байрлуулж эмчилнэ. ГЭТ-д 2017 онд нийт 42 ERCP ажилбар хийгдсэн байна.

Элэг шилжүүлэн суулгуулах хагалгааны өмнөх бэлтгэл ба дараах хяналт, эмчилгээ

2017 оны байдлаар УНТЭ-ийн эмч нар 40 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Монголд хагалгаанд орох өвчтөн, элэгний донорын бэлтгэл ажлыг ГЭТ-ийн трансплант гепатологич эмч нар хариуцаж, амбулаторийн В212 кабинетэд үйлчилгээ үзүүлдэг. Гадаадын улс орнуудад элэг шилжүүлэн суулгуулах эмчилгээ хийгдсэн 203 үйлчлүүлэгчийн хагалгааны дараа хяналтыг хийж, дархлаа дарангуйлах эмийн эмчилгээг улсын хэмжээнд хариуцан ажиллаж байна.