11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв

Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв

Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн он цагийн товчоон
1953 онд Улсын Төв Эмнэлгийн Дотрын III тасаг 30 ортой, 10-аад ажилтантай нээгдсэн.
1961 оноос 50 ортой болжөргөжсөн.
1967 оноос дотоод шүүрэл, цус, зүрх судасны өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилдэг 60 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан.
1971 оноос дотоод шүүрэл, цусны өвчтөнг дагнан эмчлэх 45 ортой тасаг болсон.
1993 оноос Дотрын III тасаг нь Цус, дотоод шүүрлийн эмгэг судлалын клиник болсон.
2006 онд амбулоторид цус судлалын кабинет тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2009 онд Н.Оюундэлгэр эмчийн санаачлагаар цус, дотоод шүүрлийн эмгэг судлалын клиник салж, Цусны эмгэг судлалын клиник бие даан 30 ортойгоор ажиллах болсон.
2010 онд Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлт ажил Н.Оюундэлгэр ахлагчтай эхэлсэн.
2014 оноос Цусны эмгэг судлалын клиник өргөжиж, Цусны эмгэг судлал, ясны чөмөг шилжүүлэн суулгах төв нэрийн дор цусны эмгэг судлалын клиник, ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, амбулатор, аферез гэсэн хэсгүүдтэйгээр, 40 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.
2014 онд Монгол улсад анх удаа Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг БНСУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай хийсэн.
2015 онд манай төв бие даан цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн.
Манай төвийн эрхэм зорилго:
Үйлчлүүлэгчдэд цусны эмгэгийн оношлогоо эмчилгээний чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд эмнэлгийн байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөгөөгөөр ханган ажиллах.
Төвийн бүтэц зохион байгуулалт:
Цусны эмгэг судлалын клиник – 35ортой хэвтэн эмчлүүлэх клиник.
Амбулотори:
үзлэгийн кабинет - 1
өдрийн эмчилгээний хэсэг – 3 ортой
ясны хэмийн эсийн болон эдийн шинжилгээ авах хэсэг
Цус болон чөмөг шилжүүлэн суулгах нэгж:
өвчтөн хэвтэх тусгай нөхцөл бүхийариун өрөө- 1 ор,
аферез эмчилгээний хэсэг – 1 ортой
эс боловсруулах болон хадгалах өрөө
Хүний нөөц:
ЦЭСЧШСТ-ийн дарга: Клиникийн профессор, МУ-ын хүний гавъяат эмч, ЭМЯ-ны цус судлалын ерөнхий мэргэжилтэн,Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Н.Оюундэлгэр
Туслах профессор:Б.Хишигжаргал
Нийт 10 эмч
Зохицуулагч сувилагч Ц.Наранчимэг,
Ахлах сувилагч С.Цэрэнхүү
Нийт 11 сувилагч, 4 туслах сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Эдгээрээс Зөвлөх зэрэгтэй эмч 1 , тэргүүлэх зэргэтэй эмч 1, дотрын ахлах зэрэгтэй эмч 3, АУ-ны доктор -1 , магистр- 3 эмч, ахлах зэргийн сувилагч2 ажиллаж байна.
Бидний үндсэн үйл ажиллагаа:
Улсын хэмжээнд насанд хүрэгсдийн цусны эмгэг, цусны хавдар өвчний оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх.
1, 2, –р шатлалын болон клиникийн бусад эмнэлгүүдийг цусны нарийн мэргэжлийн заавар зөвлөгөөгөөр ханган ажиллах. Улсын хэмжээнд Ясны чөмөг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийх
Анагаахын сургуулиудын цус судлалын хичээл болон резидентур, нарийн мэргэжил олгох сургалт явуулах эрх бүхий эмнэлгүүдийн цусны эмгэг судлалын дадлага, сургалт явуулах клиник бааз.
Төвийн гадаад харилцаа,хамтын ажиллагаа:
БНСУ-ын Католикийн Их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй 2011 оноос Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр хамтранажиллаж байна.
Ази Номхон Далайн орнуудын Ясны чөмөг шилжүүлэн суулгах Нийгэмлэг – АРВМТ ийн гишүүнээр 2011 онд элсэн орж үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна.
Дэлхийн Гемофилийн холбоотой 2000 онооснягт хамтран ажиллаж байна.
2003 оноос олон улсын GIPAP хөтөлбөрийг хэрэгжүүлэн цусны хавдартай өвчтөнүүдэд Imatinibэмийг хэрэглэх боломжийг олгож байна.
БНХАУ-ын Цэргийн 307-р эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.
Бүгд найрамдах Энэтхэг улсын Фортис эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Б.Батболд

Мэргэшил, зэрэг:

Ажилласан жил:

1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 1991 онд Кардиопульмологи
  • 1994 Сэхээн амьдруулах
  • 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
  • 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
  • 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
  • 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн

Боловсролын зэрэг, шагнал:

  • 2000 онд АУ-д магистр
  • 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
  • 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
  • 2008 онд Клиникийн профессор
  • 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
  • 2010 онд Алтан гадас одон
  • 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
  • 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
  • 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа

Мэргэшил, зэрэг:

Ажилласан жил:

Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж

1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,

1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.

2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм

2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм

2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,

2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил

2007 онд Доторын Ахлах,

2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.

Манай төвд хийгддэг дэвшилтэт технологууд:
Ясны хэмийн эсийн (аспирац)болон эдийн (биопсийн)шинжилгээ авах
Цусны эмгэгийн оношлогоонд уламжлалт морфолог шинжилгээнээс гадна иммунофенотип, иммуногистохими, молекул генетикийн болон уургийн электрофорезийн аргуудыг ашиглаж байна.
Цусны хавдруудад (цочмог болон архаг лейкеми, ходжкины болон ходжкины бус лимфомууд, плазмоцит эсийн хавдрууд, миелопролифератив эмгэгүүд)хийгддэг өндөр тунт хавсарсан хими эмчилгээг олон улсын стандарт протоколын дагуу хийж байна.
Хими эмчилгээний дараах болон бусад дархлаа дарангуйлагдсан үеийн эмчилгээ, менежмент
Нейролейкемийн оношлогоо, эмчилгээ
Ясны чөмөг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийн эмчилгээ
Аферез эмчилгээ
Цусны үүдэл эсийг боловсруулах технологи
Удамшлын цусны эмгэгийн өвөрмөц оношлогоо эмчилгээ.
Орчин үеийн, молекулын байд чиглэсэн өвөрмөц эмчилгээг хийх, хянах
Хураагуур судаснаас цус ханах технологи