ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2009 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиник нь Солонгос улсын Халлим Их сургуулийн эмнэлгийн Ортопедик мэс заслын тасагтай холбоо тогтоон, хамтран хиймэл өвдөг, түнхний мэс засал хийж эхэлсэн түүхтэй.
2011 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар Хэрх үе судлал үе сэргээх төв шинээр байгуулагдан ажиллаж эхэлсэн.
‘Ревматологи’ буюу монголоор ‘Хэрх- Үе судлал’ нь дэлхий нийтэд харьцангуй хожуу хөгжиж байгаа анагаахын шинжлэх ухааны салбар юм. Гэхдээ, дархлаа судлал, микробиологи, боихими, эм зүйн шинжлэх ухаанд гарч байгаа шинэ ололт амжилтуудыг мэдээлэл зүйн технологийн тогтолцоотой хамтран нэвтрүүлснээр хэрхийн эмгэг үүсгэж байгаа шалтгааныг тогтоох талд дээр үсрэнгүй дэвшил гарснаар энэ салбар дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Монгол улсад маань эдгээр өвчнөөр өвчлөгсдийг уушиг, зүрх судасны эмгэгүүдтэй нэгтгэн нэг тасагт хасвран эмчилж байсан түүхтэй боловч УНТЭ-т 2006 оноос Хэрх-үе судлалын кабинет нээн ажиллах болсноор бие даасан анагахын салбар хөгжих боломж нээгдсэн.
Одоо тус төв нь дотор, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрх үе судлалын эмч 1, мэс заслын эмч 5, мэс заслын дагалдан эмч 1 орон тоогоор ажиллаж ирлээ.
ТӨВИЙН ЗОРИЛГО
Үе сэргээх төв нь үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмийн болон мэс засал, нөхөн сэргээх эмчилгээг улсын хэмжээнд үзүүлэх, сургалт судалгааны үндэсний төв болох зорилготой.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Мэс заслын клиникийн үйл ажиллагаа
Үе сэргээх төвд ихэвчлэн өвдөг, түнхний хиймэл үе суулгах мэс засал, хөлийн тэнхлэг засах, согог засал, яс үений идээт өвчний үеийн мэс заслын болон эмийн эмчилгээ, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.
Үйлчлүүлэгчийг амбулаториос эхлэн үзэж, шаардлагатай шинжилгээ-оношлогоог бүрдүүлэн, өөрсдөө гардан мэс заслыг хийн, мэс заслын дараах хяналтыг үргэлжлүүлэн хийдэг тогтолцоог хэрэгжүүлж байна.
Ажлын бүх өдрүүдэд 13.30-17.30 цагуудад хагас өдрийн амбулаторийн үзлэгийг тогтмол хийж байна. Мэс засал хийсэн өвчтөн бүрт мэс заслын дараах хяналтын үзлэгийг амбулаториор хийж хэвшсэн.
Хэрх үе судлалын клиникийн үйл ажиллагаа
Ажлын бүх өдрүүдэд бүтэн өдрийн амбулаторийн үзлэгийг тогтмол хийж байна. Үе мөч, холбогч эдийн гаралтай өвчнийг оношлох, эмийн болон нөхөн сэргээх эмчилгээг амбулатори болон стационарийн түвшинд хийдэг. Эмчилгээний хяналтын үзлэгийг амбулаториор хийж байна.
Шинээр нэвтрүүлсэн эмчилгээ оношлогооны аргууд
- 2008 онд ясны архаг идээт үзэвслийн үед антибиотиктой ясны цемент хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлсэн.
- 2009 онд хоёр өвдөгний үеийг зэрэг хиймэл үеэр солих мэс засал хийсэн.
- 2010 онд түнхний үенд Hemi Arthroplasty – түнхний үеийг хагас солих мэс заслыг хийж эхэлсэн.
- 2011 онд “Helmetsystem” буюу “Мэс заслын дуулга”-ыг ортопедик мэс засалд нэвтрүүлсэн. “Helmetsystem” нь мэс заслын үеийн халдвараас сэргийлдэг чанарын нэг баталгаа юм.
- 2012 онд хоёр өвдөгний үенд 2 мэс засалч нэгэн зэрэг мэс засал хийсэн. Урьд нь хоёр өвдөгний үеийг зэрэг солихдоо цуварч мэс засал хийдэг. “Helmetsystem”-ийг нэвтрүүлснээр 2 мэс засалч нэгэн зэрэг мэс засал хийх боломжтой болсон. Энэ нь мэс заслын хугацааг 2 дахин богиносгодог.
- 2012 онд Хагалгааны дараа гарсан цусыг , өвчтөнд өөрт нь буцааж юүлэх , CBC аппаратыг 2 үений хагалгаанд зэрэг орсон өвчтөнд ашиглаж эхэлсэн
- 2012 онд эрхтэн хадгалах мэс засал – хавдрын хиймэл үе /Өвдөгний үе дайрсан хавдарт- Зураг 2/
- 2016 онд эрхтэн хадгалах мэс засал – хавдрын хиймэл үе /ТҮНХНИЙ ҮЕ дайрсан хавдар -Зураг 1/
- 2016 онд Залуу хүнд зориулсан, яс хадагалах зорилготой шинэ жижиг хиймэл түнхний үе-SPIRON суулгах мэс засал (Зураг 3)
- 2017 онд Хөлийн тэнхлэг засах мэс засал буюу майга (варус) эсвэл Х-хэлбэрийн (валгус) хөлний тэнхлэгийг засах мэс засал хийж эхэлсэн.