УНТЭ-ийн Мэдрэлийн Эмнэлзүйн Төв нь 1939 онд сууриа тавьснаар Монгол Улсад мэдрэлийн алба анхлан байгуулагдаж, мэдрэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус тасгаас Монгол Улсын анхны гавъяат эмч Л.Дагзмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор Г.Лодон, ардын багш, хүний гавъяат эмч, доктор, профессор Г.Цагаанхүү, гавъяат эмч, доктор, профессор Н.Төмөрбаатар, доктор, дэд профессор Д.Балдандорж зэрэг алдартай эмч, эрдэмтэд төрөн гарснаар бид бахархдаг билээ.
Одоо манай төвнь 3-р шатлалын тусламж үйлчилгээг хот болон 21 аймгийн хүн амд мэргэжлийн болон эрдмийн цол зэрэг бүхий эмч нар мэдрэлийн тусламж үзүүлж, орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжийг оношлогоондоо ашиглаж байна.
Мэдрэлийн эмгэг судлалын тасаг нь ЭЭГ, РЭГ, ЭНГ, ЭМГ, ТНШ-ний шинжилгээг монголд анх удаа мэдрэлийн практикт нэвтрүүлсэн юм. Мэдрэлийн эмч бэлтгэх сургалт 1960 оноос тус тасгийг түшиглэн явагдаж эхэлсэн бөгөөд 1999 оноос бие даан резиденсийн сургалт явуулж байна. Тус тасаг нь АУ-ны доктор 10, АУ-ны магистр 15 төрүүлэн гаргаж, эрдмийн бүтээл олныг туурвисан эрдэмлэг хамт олон юм.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Амбулаторийн тусламж - Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж мэдрэлийн эмгэгийг оношлоно
- Тархины цахилгаан бичлэг (EEG) мэдрэлийн органик болон үйл ажиллагааны эмгэг, уналт таталтыг ялган оношлох
- Тархины судасны бичлэг (TCD) гавлын гаднах болон доторх судасны эмгэгийг оношлох
- Полисомнографи (PSG) нойрны бүхий л эмгэгийг ялган оношлоно
- Тархины харвалтын тусламж - тархины харвалтын нэгжид нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ
- Стационарийн тусламж – мэдрэлийн 3-р шатлалын тусламж шаардлагатай өвчтнийг хэвтүүлэн эмчилнэ
- Мэдрэлийн мэс заслын тусламж – Тархи, нуруу нугасны мэдрэлийн мэс заслын эмгэгүүдэд мэргэжлийн эмч мэдрэлийн мэс заслын тусламж үзүүлнэ
Сургалт
- Мэдрэлийн эмчийн мэргэжил эзэмшүүлэх резиденсийн сургалт 2 жил
- Мэдрэлийн эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт 1- 3 сар
- ЭЭГ-ийн эмчийн мэргэжил эзэмшүүлэх сургалт 6 сар
- Допплерографийн эмчийн мэргэжил эзэмшүүлэх сургалт 6 сар
- Мэдрэлийн сувилагчийн мэргэжил эзэмшүүлэх сургалт 3 сар
- Мэдрэлийн сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар
Гадаад хамтын ажиллагаа
- ДЭМБ (WHO) – 2009
- Тархины харвалтын тухай сургалт,
- семинарууд,
- тархины харвалт зүрхний шигдээс төсөл,
- тархины харвалтын бүртгэл төсөл
- Тархины харвалтын эсрэг өдөр зохион байгуулах
- Дэлхийнмэдрэл судлалын холбоо (WFN) 2006 оноос
- Сургалт , семинарууд,
- INFO олон улсын симпозиум 2006 оноос
- Дэлхийн харвалтын байгууллага (WSO) 2009 оноос
- Тархины харвалтын эсрэг өдөр зохион байгуулах
- Сургалт , семинарууд,
- Азийн номхон далайн орнуудын харвалтын байгууллага (APSO) 2016
- Сургалт , семинарууд,
- Олон улсын эпилепсийн нийгэмлэг (ILAE)
- Сургалт , семинарууд,
- International epilepsy symposium 1.2
- Азийн эпилепсийнакадеми (ASEPA)
- Сургалт , семинарууд,
- International epilepsy symposium 1.2
- Сөүлийн Үндэсний их сургуулийн Борамэ эмнэлэг (SNUH Boramae Medical Cente)
- Сургалт , семинар,
- Мэргэжил дээшлүүлэх
- Тайваний Үндэсний их сургууль
- Сургалт , семинар,
- Мэргэжил дээшлүүлэх
- Koike medical Co.LTD
- Сургалт , семинар,
- Мэргэжил дээшлүүлэх
- Ehime University, Center for Sleep medicine
- Сургалт , семинар,
- Мэргэжил дээшлүүлэх
Судалгааны тэргүүлэх чиглэл
- Тархины судасны эмгэг
- Захын мэдрэлийн эмгэг
- Мэдрэлийн цочмог болон архаг халдвар
- Мэдрэл сэтгэцийн асуудлууд
Бүтээлүүдээс
- Лодон Г. Хүүхдийн нугасны саагийн хурц халдварт саа өвчин, 1968 он
- Равдандорж Д. Мэдрэл гэм судлалын дадлага, 1972 он
- Мижид Д,, Доржжадамба Ш. Мэдрэл сэтгэл мэдрэлийн өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж, 1975
- Равдандорж Д. Мэдрэл гэм судлалын бодлогын хураамж, 1980 он
- Равдандорж Д., Доржжадамба Ш., Санжхүү З. Мэдрэл, сэтгэц гэм судлал, 1982 он
- Цагаанхүү Г. Вегетатив мэдрэлийн систем, 1972 он
- Цагаанхүү Г. Руководство по общей иеврологий, 1988 он
- Цагаанхүү Г. Мэдрэлийн өвчний онош зүй, 2002 он
- Цагаанхүү Г. Мэдрэлийн өвчнүүд, 2002 он
- Цагаанхүү Г. Мэдрэл судлал сурах бичиг, 2007, 2011 он
- Амарбаясгалан Р. Тархины цусны эргэлтийн цочмог хямралын сувилахуй, 2004 он
- Амарбаясгалан Р. Болдсайхан Б. Системийн ерөнхий онол эмнэлзүйн оношлогоо, удирдахуйн ухаанд, 2007 он
- Амарбаясгалан Р. Энхсайхан Л. Тархины харвалтаас сэргийлэх боломжууд, 2011 он
- Энхсайхан Л. ба бусад. Тархины цусны эргэлтийн цочмог хямрал, 2004 он
- Энхсайхан Л. Мэдрэлийн ууган тасгийн түүхэн замнал, 2009 он
- Энхсайхан Л. Сарангэрэл Ж. ба бусад. Тархины цочмог харвалтын эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд зориулсан гарын авлага, 2013 он
Монгол Улсын стандарт
- Тархины цусны эргэлтийн цочмог хямралын оношлогоо, эмчилгээ MNS 5291 : 2003
- Эпилепсийн оношлогоо, эмчилгээMNS 5290 : 2003
- Толгойн анхдагч өвдөлтийн оношлогоо, эмчилгээ MNS 5288 : 2003
- Мэдрэлийн тогтолцооны миелингүйжих өвчний оношлогоо, эмчилгээ MNS 5950:2008
- Нурууны гарвалт язгуур мэдрүүлийн өвдөлтийн хамшинжийн оношлогоо, эмчилгээ MNS 6207 : 2010
- Миелингүйжих полирадикулоневропати өвчний оношлогоо, эмчилгээ MNS 6208 : 2010
- Нүүрний саа (невропати)-ийн оношлогоо, эмчилгээ MNS 6209 : 2010
Монгол Улсын эмнэлзүйн удирдамж
- Тархины цочмог харвалтын эмнэлзүйн удирдамж 2012 он