Зүрх судасны эмгэг судлалын тасаг
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрх Судасны Эмгэг Судлалын Тасаг үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг бид амжилт, хөдөлмөрийн өндөр амжилтаар хамтдаа угтаж байгаадаа баяртай байна. Зүрх судасны тасаг нь 1976 онд анх эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар 50 ортой 24 орон тоотой зүрх судасны тасаг нэртэй ажиллаж эхэлсэн. Тус тасаг нь 18 аймаг Улаанбаатар хотын дүүргүүдээс зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч оношлох, эмчлэх зэрэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сургалтын бааз, тасгийн үүрэг гүйцэтгэдэг. ЗСЭСТасаг нь нийт 35 ортой, 9 эмч, ахлах сувилагч 1, зохицуулагч сувилагч 1, туслах сувилагч 1, сувилагч 10, үйлчлэгч 3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
Манай төвд хийгддэг дэвшилтэт технологууд:
Оношлогоо
- Зүрхний үйл оношийн кабинетийн үйл ажиллагааг тогтмолжуулсан
- Зүрхний бичлэг
- 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг
- Зүрхний ачаалалтай бичлэг
- Зүрхний хэт авиан шинжилгээ
- Зүрхний ангиографийн лабораторын үйл ажиллагааг тогтмолжуулсан
- Зүрхний титэм судасны оношлогоо, эмчилгээ
- Пейсмейкер эмчилгээ
Эмчилгээ
- 2009 онд РААС ингибитор эмийг зүрхний дутагдлын эмчилгээнд анх удаа нэвтрүүлсэн
- Зүрх судасны практикт калийн бэлдмэлийг дусал буюу тарьж нөхөх аргаас гадна уулган нөхөх аргыг нэвтрүүлсэн
- Холбогч эдийн эмгэгийн үед DMARD эмүүдийг хэрэглэн эмчилгээний үр дүнг сайжруулсан
- Холбогч эдийн хүнд эмгэгийн үед пульс эмчилгээг хэрэглэж эмчилгээний үр дүнг сайжруулсан
- Зүрхний дутагдлын эмчилгээнд бета хориг болон антагонист альдостерон эмчилгээг нэвтрүүлсэн
- Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд гуравдагч үеийн антагонист кальци болох амлодипин эмийг нэвтрүүлснээр үр дүн эрс сайжирсан.
- Титмийн цусан хангамжийн дутагдлын эмчилгээнд бета хориг эмүүдийг нитратын оронд суурь эмчилгээ болгон хэрэглэсэн.
- Яс сийрэгжих эмгэгийн үед кальцийн бэлдмэл дээр витамин D нэмэгдүүлэх хавсран эмчилгээг хэрэглэсэн үр дүн
- Эрчимт эмчилгээний үед кали, магнийн давсыг хавсруулан хэрэглэх нь кали, магни бусад эс доторхи электролит нөхөлтийг иж бүрэн болгох эмчилгээг нэвтрүүлсэн
- Норадреналиныг зүрхний шокийн үеийн эмчилгээнд хэрэглэх арга
- Ишемийн аливаа эмгэгийн үед шинэ антиагрегант эмчилгээ клопедигрол /Plavix/ хэрэглэсэн
- Ферритинийг цус өтгөрөл болон гемосидерозын маркераар ашиглаж, эмчилгээ оношлогоонд нэвтрүүлсэн
- Зөөврийн болон суурин ЭХОКГ-н аппаратыг ажиллуулж байна
- Цус өтгөрөлтийн эсрэг Гепарин эмчилгээг хасаж цус шингэлэх хоёрлосон, гурвалсан антикоагулянтыг мөн ксарелто буюу шинэ үеийн амаар уудаг антикоагулянтыг эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн
Сувилахуйн үйл ажиллагаа
- БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн харьяа Бураме эмнэлэгийн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна
- Сувилагч 12 цагийн тогтолцоог нэвтрүүлсэн
- Туслах болон зохицуулагч сувилагч анх нэвтрүүлэн ажилласан
- Сувилагчийн посттой болсон
- E-Health программар эмчилгээг захиалдаг болсон
- Төрөлжсөн сувилахуйн гарын авлага нэвтрүүлсэн
- Цус ханах удирдамжийг боловсруулсан
Гадаад харилцаа, эрдэм шинжилгээний сургалт судалгаа.
Манай хамт олон Австри, Америк, Япон, Солонгос, ОХУ, Дани, Словак, Герман, Сингапур, Итали, Солонгос, Энэтхэг г.м зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил дээшлүүлэх болон эдгээр орнуудын өндөр нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг урин авчирч хамтран ажилласаар байна.