1971 онд УКТЭ-ийн захирлын тушаалаар Сэлээ тасгийн эрхлэгчтэй 14 ажилтантай 30 ортойгоор эрүү нүүрний мэс заслын тасаг зохион байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. ЭНМЗ-ын тасагт уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн хагалгаа, эрүү нүүр орчмын хоргүй болон хортой хавдар авах хагалгаа, шүдний гаралтай буглаа, нэвчээс нээх, эрүү-хоншоор ясны архаг үрэвслийн үед яс хусах секвестрэктоми хагалгаанууд хийж, амбулаторийн болон стационарын тусламжийг хүүхэд болон насанд хүрэгчдэд эрүү нүүрний мэс заслын тусламж улсын хэмжээнд үзүүлж иржээ.Одоо бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасаг нь 16 аас дээш насны хүмүүст улсын хэмжээний лавлагаа тусламж үзүүлдэг цорын ганц тасаг юм бидний үйл ажиллагаанаас:
- Шүд авалт
- Шүдний гаралтай идээт үрэвсэлт өвчин
- Шүдний гаралтай хоншоорын хөндийн үрэвсэл
- ЭНО-ын хавдар, уйланхай
- Хугарал, гэмтэл
- Эрүүний үений эмгэг
- Мэдрэлийн эмгэг
- Шүлсний булчирхайн эмгэг
- Гажиг заслын заалтаар саатсан шүдийг цухуйлгах
- Шүдийг шилжүүлэн суулгах
- Шүдний имплант
- Ортогнатик мэс засал нүүрний гоо сайхны мэс засал г.м, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус тасгаар жилдээ дунджаар 1000 орчим хэвтэн эмчлүүлж байна үүнд яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа хийж, амбулаторын кабинетаар анхдагчаар 10 000 орчим хүнд лавлагаа тусламж, оношлогоо, эмчилгээ, жижиг мэс ажилбар хийгдэж байна.
Зорилго
Эрүү нүүрний мэс заслын тасгийг олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглон үйлчлүүлэгчдэд эрүү нүүр орчмын өвчлөлийг мэргэжлийн өндөр түвшинд оношлон, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, төгсөлтийн дараах сургалт-эмнэлзүйг хослуулсан, сургалт судалгааны төв болох зорилготой.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
Бүтэц зохион байгуулалт
Эрүү нүүрний мэс заслын тасаг нь 24 хэвтэн эмчлүүлэх ортой.
Эрүү нүүрний мэс заслын амбулатори:
Үзлэгий нөрөө – 3 /шүдний эмчилгээ -1/
Боолтын өрөө – 1
Эрүү нүүрний мэс заслын тасгийн үндсэн үйл ажиллагаа:
- Насандхүрэгчдэдэрүүнүүрорчмынөвчлөлийгоношлох, эмчлэх, тусламжүйлчилгээ
- үзүүлжбайна
- - Улсын хэмжээнд 1 болон 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад эрүү нүүрний мэс
- Заслын өвчлөлий ноношлого, эмчилгээний талаарх заавар зөвөлгөөгөөр тусламж үзүүлэх
- Лавлагаа тусламжийн төвөөр ажиллаж байна.
- АШУҮИС-ийн нүүр амны мэс заслын эмч бэлтгэх резидентурын сургалтын УНТЭ-ийн
- ЭНМЗ-ын тойролтыг удирдаж мөн цаашид хөдөө орон нутагт нүүр амны мэс заслын
- Чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэх үндсэн шалгуур зорилготойгоор резидентурын
- Сургалтыг удирдаж, сургалтын баазаар ажиллахаар бэлтгэж байна.
Харилцаа, хамтын ажиллагаа
Японы Токушимагийн Их Сургууль, Тайваны Үндэсний Их Сургууль, ВанФан гэмнэлэг болон
Мартин Дэ Поррэсын эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасгуудтай хамтран ажиллаж богино
Хугацааны сургалт, хамтарсан хагалгааг зохион байгуулан ажиллаж байна.
Сургалт
- Эрүү нүүрний мэс заслын чиглэлээр 6 сарын хугацаатай дагалдан эмч бэлтгэх сургалт.
- АШУҮИС-ийн нүүр амны мэс заслын эмч бэлтгэх резидентурын сургалтын УНТЭ-ийн ЭНМЗ-ын тойролтыг удирдаж мөн цаашид хөдөө орон нутагт нүүр амны мэс заслын чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэх үндсэн шалгуур зорилготойгоор резидентурын Сургалтыг удирдаж, сургалтын баазаар ажиллахаар бэлтгэж байна