ЭХЯ-ны сайдын 1987 оны 17-р тушаалыг үндэслэн тухайн үеийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад тулгуурлан УКТЭ-ийн даргын 1987 оны 230 тоот тушаалаар тус эмнэлгийн 50 ортой мэс заслын 3-р тасгийг 10 ороор өргөтгөн 60 ортой БШГМЗ-ын тасаг болгон “өөрчлөн” байгуулсан байна .Эдүгээ 30 жилийн түүхтэй уг тасагт бүдүүн гэдэсний болон хярзан орчмын дутуу гаж хөгжил /мегаколон,атрези,эктопи,тератомууд/ дивертикулёз түүний хүндрэлүүд /цус алдалт,цоорхой гэх мэт/ бүдүүн гэдэсний үйл ажиллагааны алдагдал/ архаг өтгөн хаталт, цочирсон гэдэсний хам шинж/, цочмог болон архаг парапроктит, шамбарам, эпителиально-копчиковый ход, хоргүй болон хортой хавдар зэрэг өвчний олон улсын ангилал 10-ын 200 орчим өвчин синдромуудыг оношлон эмчилж байна .Мөн дипломын болон дипломын дараахи сургалтыг бусад сургалтын байгууллагатай хамтран амжилттай явуулж байна.
Тус тасаг нь 35 ортойгоор жилд 1300-1500 хүн хэвтүүлж тэдгээрийн 90 гаруй хувьд нь мэс заслын эмчилгээ хийж байна.
Бүдүүн гэдэсний эмгэгийн оношлогоо эмчилгээг дэлхийн хөгжилтэй орны түвшинд ойртуулах, инвазив бус эмчилгээний аргыг нэвтрүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдтэй болох зорилгыг тавьж байна.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
Тус тасаг нь 35 ортойгоор жилд 1300-1500 хүн хэвтүүлж тэдгээрийн 90 гаруй хувьд нь мэс заслын эмчилгээ хийж байна.
Бүдүүн гэдэсний эмгэгийн оношлогоо эмчилгээг дэлхийн хөгжилтэй орны түвшинд ойртуулах, инвазив бус эмчилгээний аргыг нэвтрүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдтэй болох зорилгыг тавьж байна.