Анх 1928 онд Больницийн дэргэд улсын эм бэлдмэлийн газрын харьяа 2 орон тоотой эмийн сан байгуулагдснаар одоогийн эм зүйн албаны үндэс суурь тавигдсан ба Эмийн сангийн анхны эрхлэгчээр Зөвлөлтийн мэргэжилтэн Клинов, туслах ажилтнаар Долгор нар ажиллаж байжээ.
ЭМС-ын тушаалаар 1972 оноос хотын эмийн сангийн удирдах конторын харьяа 14 дүгээр эмийн сан болж өргөжин амбулатори, стационарын үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1997 оноос УКТЭ-ийн харьяанд шилжин ажиллаж эхэлсэн бөгөөд ЭМС-ын 2011 оны 169 дугаар тушаалаар зөвхөн стационарын үйлчилгээтэй эмийн сан болон зохион байгуулагдсан байна.
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” батлагдан гарсантай холбоотойгоор 2005 оны 4-р сараас эхлэн тасгуудад эм, эмнэлгийн хэрэгслийг эм найруулагч, эм зүйч нар хүргэн өгч үйлчлэх болсон бөгөөд дээрх үйл ажиллагааг анхлан шинэ байгуулагдсан “Клиник дундын үйлчилгээний тасаг” гүйцэтгэж байснаа 2007 онд уг тасгийг эмийн сантай нэгтгэж “Эм зүйн алба” болгон өргөжүүлэн зохион байгуулсан.
Тус эмийн сангийн эрхлэгчээр эм зүйч Б.Нина (1972-1991), Отгонбаяр (1992-1993), Д.Дэмчигсүрэн (1994-2005 ), Б.Oюун-Эрдэнэ (2005-2006), Ц.Доной (2006-2013) С.Уянга (2013,12 сараас) нар ажиллаж байна.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
Эм зүйн алба 18 эм зүйчтэй үүнээс ЭЗУ-ны доктрант-1, магистр-2, магистрант-2, тэргүүлэх зэргийн эм зүйч-3, ахлах зэргийн эм зүйч-6, удирдлагын академийн нийгмийн ухааны магистр-1, ахлах зэргийн эм найруулагч-3, шил угаагч, үйлчлэгч-1 нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бид чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, халдвар хамгаалал, шинэ технологи, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангах, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, иргэдиын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагаа:
- Клиник эм зүйн тусламж үйлчилгээ
УНТЭ-ийн эм зүйн алба нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй 80-90%-тай хангаж ажиллаж байна.
Эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа эм, тарилгын шингэн, эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, төр хариуцах, өндөр өртөгт эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил , үйлчилгээ худалдан авах тухай” хууль, зохих журамын дагуу явуулж эм ханган нийлүүлэх байгууллагуудтай гэрээ хийн ажиллаж байна.
- Амбулаторийн эмийн сангийн үйл ажиллагаа
Иргэн амбулаториор үзүүлж бичигдсэн эмчилгээг эмийн сангуудаар хайж явдаг заавал өрх дүүргийн эмнэлэг дээрээ очиж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж авдаг байсан бол амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай хөнгөлөлттэй үнээр болон эрүүл мэндийн даатгалаар олгох эмээр үйлчилж байна.
Сургалт судалгааны талаар:
Албаны эмийн мэргэжилтэнгүүд мэргэжлийн чиглэлээр тасралтгүй сургалт, семинарт оролцон эрдэм шинжилгээ судалгааны ажлыгтогтмол хийж ажилладаг.
Эмийн мэргэжилтнүүд бид санаачилгатай байж, бүтээлч сэтгэлгээ, зүтгэлээрээ бусдыгаа манлайлан Эмийн захиалга, хэрэглээ, хяналтын удирдлагыг чанарын болон зохион байгуулалтын шинэ түвшинд гарган ажиллаж судалгаа, шинжилгээний ажилд ихээхэн анхаарч ажиллаж байна.
Цаашдын зорилт:
- Клиник эм зүйн тусламж үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх