Сувилахуй эрхэлсэн албаны түүхэн хөгжил
- Улсын клиникийн төв эмнэлэг нь 1925 оны 10 дугаар сарын 25-нд “Ардын эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тус эмнэлгийн дэргэд 1929 онд сувилагчийн 6 сарын курс нээгдснээр анхны сувилагч мэргэжлийн хүмүүс бэлтгэгдэж тус эмнэлэгт ажиллах болжээ.
- УКТЭ-ийн захирлын 2003 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 24 тоот тушаалаар сувилгааны албыг анх удаа байгуулж Сувилгааны албаны дарга, дотор, мэс засал, параклиник хариуцсан арга зүйчдээс бүрдсэн баг бүрдүүлэн ажиллах болсон.
- ЭМЯ-ны 2006 оны 1 дүгээр сарын 3-ны 02 тоот албан тушаалын дагуу эмнэлгийн даргын 2007 оны 7 дугаар сарын 20-ны тушаалаар тус эмнэлгийн сувилгааны алба нь анхны сувилахуй эрхэлсэн орлогч даргаар удирдуулсан сувилахуйн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий алба болон өргөжсөн.
- УНТЭ-ийн Ерөнхий захирлын 2016 оны 2 сарын 22-ны өдрийн А/29 тоот тушаалаар “УНТЭ-ийн сувилахуй эрхэлсэн албаны дүрэм, бүтцийг батлах тухай” батлав.
Сувилахуй эрхэлсэн алба нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэжлийн түвшинд үзүүлэх, сувилахуйн оношилгоо болон сувилахуйн стандарт, сувилахуйн удирдамж, аргачлалыг боловсруулах, үйлчлүүлэгч ард иргэдийг эрүүл мэнддээ тавих хяналтаа нэмэгдүүлэх сайжруулах боломж олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг заах чиглүүлэх баримжаалсан сургалтыг явуулах, хувь хүний эрүүл мэндийн байдлуудад хамаарах үзүүлэлт болох бие махбодь, сэтгэхүй, нийгэм соёл орчин нөхцөлөөр хангах, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжилээрээ өсөн дэвшиж дадлагажих, чадваржихад сургах, эрүүл мэндийн бусад байгууллагын сувилахуйн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах, сувилахуйн үйл ажиллагаатай холбоотой судалгаа шинжилгээний ажил эрхлэх сувилахуйн мэргэжлийн алба юм.

Б.Батболд
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
1981 онд АУД-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981-1987 онуудад УКТЭ-н Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тасгийн их эмч.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1991 онд Кардиопульмологи
- 1994 Сэхээн амьдруулах
- 1994 онд БНСУ-ийн Кореа их сургууль “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
- 1999 онд Япон улсад “эмчилгээний зохион байгуулалт”
- 2003 онд Итали Наполийн их сургууль “Эрүүл мэндийн зохион байгуулалт”
- 2008 онд АНУ-ийн Texas мужийн эмнэлэгт “Кардиологи” мэргэжил дээшлүүлсэн
Боловсролын зэрэг, шагнал:
- 2000 онд АУ-д магистр
- 2001 онд Тэргүүлэх зэргийн эмч
- 2002 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”
- 2008 онд Клиникийн профессор
- 2010 онд Зүрх судасны Зөвлөх эмч
- 2010 онд Алтан гадас одон
- 2012 онд УКТЭ-н Шилдэг эдийн засагч эмч
- 2013 онд “Тэргүүний тасаг хамт олон”
- 2015 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн
Б.Цэвэлмаа
Мэргэшил, зэрэг:
Ажилласан жил:
Унгар улсын Будапешт хотын олон улсын хэлний бэлтгэлийг 1988 онд, Дебрецений АУИС-ыг хүний их эмч мэргэжлээр 1995 онд тус тус дүүргэж
1996-1998 онд МУИС-д ОУХДС-ийн англи хэлний ангийг орчуулагч мэргэжлээр төгсөөд,
1998-1999 онд Ардын армийн 033-р ангид /БЦДБЧ/ их эмчээр ажилласан.
2000 онд УКТЭ-ийн Дотрын резидентурын сургалтад элсэн орж, 2002 оны 5 сард Дотрын их эмчийн мэргэжил эзэмшсэн юм
2003-2004 онд Шведийн Юмеагийн Их сургуулийн Магистрантурт суралцаж Эрүүл мэндийн ШУ-ын Магистын зэргийг хамгаалсан юм
2005 онд ШКТЭ-ийн ЗС-ны Төвд Зүрхний хэт авиан оношилгооны эмчийн мэргэжил,
2006 онд ЭМШУИС-ын Мэргэжил дээшлүүлэх Институт-т /МДИ-т/ Зүрх судас, үе судлалын их эмчийн нарийн мэргэжил
2007 онд Доторын Ахлах,
2014 онд Тэргүүлэх зэргийг амжилттай хамгаалсан юм.
2023 оны Сувилахуйн албаны бүрэлдэхүүн
- Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал – Сувилахуйн ухааны докторант, МУ-ын Сувилахуйн зөвлөх зэрэгтэй сувилагч, үндэсний хэмжээний сувилахуйн чиглүүлэгч багш, сувилахуйн сургагч багш
- Сувилахуйн албаны арга зүйч П.Наранцэцэг – АШУҮИСургуулийн Сувилахуйн магистрант, МУ-ын Сувилахуйн Зөвлөх зэрэгтэй сувилагч, үндэсний хэмжээний сувилахуйн чиглүүлэгч багш, сувилахуйн сургагч багш
- Сувилахуйн албаны арга зүйч Б.Цэгмид – Сувилахуйн ухааны магистр, Чихрийн шижингийн сургагч багш/