Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН 44 ДЭХ УДААГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН 44 ДЭХ УДААГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 44 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 2023.04.20-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн эрдэм шинжилгээ хуралд нийт 20 /төрийн-15, хувийн-5/ байгууллагын 88 илтгэл оролцсон бөгөөд дараах судлаачид шилдгээр шалгарлаа.
Сувилахуйн салбар хуралдаан:
Тэргүүн байр (1.000.000 төгрөг)-Т. Баярмаа нарын баг /УНТЭ/ Цусны хавдартай эмчлүүлэгчдийн хими эмчилгээг даван туулахад тулгарч буй зарим асуудлыг судлах нь сэдэвт бүтээл
Дэд байр (700.000 төгрөг) -Д.Маамуу нарын баг /УНТЭ/ Улсын болон хувийн эмнэлгийн ариутгалын тасгийн ариутгах үйл явцыг судалсан дүнгээс сэдэвт бүтээл
Гутгаар байр (500.000 төгрөг)-Б.Батдулам нарын баг /УНТЭ/ Нүдний болор суулгах мэс засалд орсон чихрийн шижинтэй болон шижингүй эмчлүүлэгч хоёрын харааны чадлыг харьцуулан үнэлэх нь сэдэвт бүтээл
Төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмнэлгийн мэргэжилтэнүүдийн дундах салбар хуралдаан:
Тэргүүн байр (500.000 төгрөг)-Б.Чимэдцэрэн нарын баг /УНТЭ/ Хүйтний стресст өртсөн хархны кортизолыг мезовариум илрэх өөрчлөлттэй уялдуулан судалсан дүн сэдэвт бүтээл
Дэд байр (400.000 төгрөг)-О.Чинзориг нарын баг /УНТЭ/ Бүсэлхийн радикулопатийн үеийн эпидурал стеройд эмчилгээний үр дүн сэдэвт бүтээл
Гутгаар байр (300.000 төгрөг)-Н.Өлзийхутаг нарын баг /УНТЭ/ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын нийгэм сэтгэлзүйн байдлыг үнэлсэн нь сэдэвт бүтээл
Дотрын анагаах ухааны салбар хуралдаан:
Тэргүүн байр (1.500.000 төгрөг )-Д.Ариунзул нарын баг /УНТЭ/ Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн оношлогоонд р-ANCA, калпротектин биомаркеруудыг ашиглах нь сэдэвт бүтээл
Дэд байр (1.000.000 төгрөг )- Д.Гантогтох нарын баг Гепатит С вирусийн архаг халдвартай өвчтөнд бөөрний үйл ажиллагааны алдагдалыг илрүүлэх нь сэдэвт бүтээл
Гутгаар байр (700.000 төгрөг) -С. Янжмаа нарын баг /УНТЭ/ Чихрийн шижингийн хүндрэл, нас баралт сэдэвт бүтээл
Мэс заслын анагаах ухааны салбар хуралдаан:
Тэргүүн байр (1.500.000 төгрөг) -С.Түдэвдорж нарын баг /УНТЭ/ Цөсний ерөнхий цоргын гэмтэлийг шийдвэрлэсэн үр дүн сэдэвт бүтээл
Дэд байр( 1.000.000 төгрөг) -Б.Мөнхчулуун нарын баг /УНТЭ/ Өрцний ивэрхий нөхөх, ниссен фундопликаци хийх мэс заслын дурангийн болон нээлттэй аргуудыг харьцуулан судалсан үр дүн сэдэвт бүтээл
Гутгаар байр (700.000 төгрөг) -Г.Ганболд нарын баг /УНТЭ/ Бөөрний хортой хавдрын бөөр авах болон тайрах мэс заслын үр дүнг харьцуулан судлах сэдэвт бүтээл
Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан:
Тэргүүн байр (700.000 төгрөг)-Б.Баянзул нарын баг 2022 оны гэмтэл, хордлого гадны шалтгаант нас баралтад хийсэн дүн шинжилгээ, алдсан амьдралын жилүүдийг судлах нь сэдэвт бүтээл
Дэд байр (500.000 төгрөг)-Л.Эрдэнэсувд нарын баг Монгол улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг судалсан зарим үр дүн сэдэвт бүтээл
Гутгаар байр (300.000 төгрөг)-М.Цацралтуяа нарын баг Эргономикийн судалгаа хураангуй сэдэвт бүтээл
Нийт илтгэл хэлэлцүүлсэн болон шилдгээр шалгарсан судлаачиддаа баяр хүргэе.