11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Амбулатори

УНТЭ-ийн Амбулатори - лавлагаа тусламж үйлчилгээний танилцуулга

Амбулатори нь хөдөө орон нутгийн 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн үйлчлүүлэгчдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн 30 чиглэлийн 60 кабинетээр E Health программын 106 цонхоор лавлагаа тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Амбулаторийн “Өвлийн” цагийн хуваарь (01.Х-01.VI)

Амбулаторийн цахим бүртгэл нь 7:30 -17:00 цаг хүртэл

Амбулаторийн үзлэгийн цаг нь 8:30-17:00

Амбулаторийн “Зуны” цагийн хуваарь (01.VI - 01. X)

Амбулаторийн цахим бүртгэл 7:30 -16:30 цаг хүртэл

Амбулаторийн үзлэгийн цаг 8:00-16:30

Амбулаториор бүрдүүлэх бичиг баримт

  • 13 а маягт (харъяа аймаг, дүүргээс)
  • Амбулаторийн карт (эмчийн үзлэг бичих)

Амбулаториор үйлчлүүлэх дараалал

  • Лавлагаа мэдээлэлийн ажилтанаас мэдээлэл авах
  • Амбулаторийн цахим бүртгэлийн дугаарын машинаас дугаар авах
  • 1-р цонх дугаар харгалзахгүй цаг олгоно ( 75-с дээш өндөр настан, 6 сартайгаас дээш жирэмсэн эх, ХЧА 70%-с дээш хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгч, боолт)
  • 2 - 7 - р цонх үзлэгийн цаг олгоно
  • 8 - 9 -р цонх төлбөрийн касс
  • Анхан үзлэгийн цаг авна. (14 хоног дотор багтааж авна)
  • Шинжилгээний хариуг - Нэг цэгийн үйлчилгээ, E Clinnik – QPAY, Киоска машинаас авна.
  • Давтан үзлэгт кабинетээс олгосон цагийн дагуу оношилгоо шинжилгээнд бүрэн хамрагдсан хариу байх (14 хоног дотор)
  • Онлайн цаг захиалгын цагийг нэг цэгийн ажилтан , тухайн кабинетийн сувилагч нар нь баталгаажуулна

Үйлчлүүлэгчдэд тавигдах шаардлага !!!

  • ЭМД-ын шимтгэлийг 2019 оноос тасралтгүй төлсөн байх
  • 18- нас хүрсэн оюутан буюу ЭМД-ын шимтгэлийг бүрэн төлсөн байх
  • Үзлэгийн цагаас 30 минутын өмнө ирсэн байх (1 цаг хүлээгээд цуцлана)
  • Анхан үзлэгийн цаг авна. (14 хоног дотор)
  • Давтан үзлэгт хамрагдахдаа эмчийн заалтын дагуу шинжилгээг бүрэн хийлгэж, хариугаа авч үзүүлнэ.
  • 14 хоногтоо 4-с дээш эмчийн үзлэгт хамрагдахгүй !!!
  • 4 ба түүнээс дээш үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдвал төлбөртэй тусламж үйлчилгээ авна. (төлбөрийг кассанд тушаана)
  • Оношилгоо шинжилгээний цаг тухайн кабинетийн эмч сувилагч нар олгоно
  • Бусад эмнэлэгт үзүүлсэн оношилгоо шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн бол битүүмжийг хаалгасан байх.
  • Шинжилгээний хариуг - нэг цэгийн үйлчилгээ, E Clinnik – QPAY, Киоска машинаас авна.

Амбулаториор цаг олгох нь төрөл

  • Зөвхөн эмчийн үзлэгийн цаг
  • Оношлогоо, шинжилгээний цаг
  • Өндөр өртөгт оношлогооны цаг
  • Зүүн байр (өргөтгөл)-ийн цахим бүртгэлээс зөвхөн цөмийн онош зүйн эмчийн үзлэгийн цаг
  • Яаралтай шинжилгээний цаг олгох (Амбулаторийн эрхлэгч, менежер)

Зөвхөн эмчийн үзлэгийн цаг олгох нь (цахим цаг)

  1. Цахим бүртгэлээс эмчийн үзлэгийн цаг авах

2. УНТЭ-ийн Амбулаторийн цаг захиалгын утас: 7711-0111 цаг авах

3. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн харъяа дуудлагын нэгдсэн цаг захиалгын утас: 1800 – 0119 (call center) цаг авах

  1. E Mongolia (өөрөө авна)
  2. Зүүн байр (өргөтгөл)-ийн цахим бүртгэл цөмийн оношзүйн эмчийн үзлэгийн цагийг тус тус олгоно.

Оношлогоо, шинжилгээний цаг олгох (зөвхөн эмчийн заалтаар)

  • Амбулаторийн эмчийн заалтаар тухайн кабинетээс цаг олгоно. Үүнд: Лабораторийн шинжилгээ (цус , шээс, биохими, бактерлоги)
  • Эхо (хэвлий, захын судас-хөл гарын, зүрхний )
  • Зүрхний үйл онош (холтер, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний цахилгаан бичлэг)
  • Бүдүүн гэдэсний дуран, унтуулгатай ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, MRCP-ийн цагийг зөвхөн дурангийн -202 т тусгай бэлтгэл хангах зөвлөмжийн дагуу авна
  • Дүрс оношлогоо рентгэн зураг (толгой, хүзүү, мөр, цээж, нуруу, хөл)
  • Өндөр өртөгт бүхий MRI (толгой, хүзүү, мөр,нуруу, өвдөг),
  • Компютер томографи (толгой, чих, хамар, цээж, хэвлий )

Дүрс оношлогооны өндөр өртөгт бүхий оношлогооны цагийг (зөвхөн эмчийн заалтаар)

  • Зүүн байр (өргөтгөл)-ийн цахим бүртгэл - өндөр өртөгт бүхий MRI (толгой, хүзүү, мөр,нуруу, өвдөг ), компютер томографи (толгой, чих, хамар, цээж, хэвлий )
  • Цөмийн оношзүйн тасаг- бамбайн дэргэдэх булчирхайн сцинтиграфи- (spect, static), бамбайн иод 131 шингээлт, бамбайн иод шингээлт тодорхойлох, бамбайн СПЕК, бамбайн СПЕК/СТ бамбайн сцинтиграфи, бамбайн сцинтиграфи (MIBI), бамбайн хордлогот бахуун эмчилгээ, бамбайн хорт хавдрын дахилт, үсэрхийлэлийг шалгах, бамбайн хорт хавдрын эмчлэх иод 131 –р эмчлэх, DMSA (бөөрний статик сцинтиграфи) - spect, static, бөөрний каптоперил динамик сцинтиграфи, бөөоний СПЕКТ, бөөрний СПЕКТ/СТ, бүтэн биеийн зураг (элэгний хавдрын оношлогоо),зүрхний булчингийн цусан хангамжийн спинтиграфи,лимфосцинтиграфи, паратироид СПЕК/СТ, паратироид сцинтиграфи, тархины сцинтиграфи, уушгины агааржилтийн сцинтиграфи, уушгины цусан хангамжийн сцинтиграфи, хөхний СПЕКТ/СТ, хөхний сцинтиграфи, шилжүүлэн суулгасанбөөрний сцинтиграфи, элэгний СПЕКТ/СТ, элэгний хавдрын TARE эмчилгээ, ясны 3фазт сцинтиграфи, ясны СПЕКТ, ясны СПЕКТ/СТ, бүх ясны сцинтиграфия- spect, static, радиоиммунологи, түрүү булчирхайн хавдрын маркер – PSA)

Нэг цэгийн үйлчилгээ буюу оношлогоо шинжилгээний хариу тараах дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь

Амбулаторийн оношлогоо шинжилгээний цагийг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх чиглэлээр 4 цэг дээр буюу сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нутагшуулан нэвтрүүлж үйл ажиллагааг тогтмолжуулан хүргэж байна. Үүнд:

  1. E Clinnik – QPAY уншуулна (биохими, цус, шээс, бактерологи, зүрхний эхо, хэвлийн эхо, цээжний рентгэн зураг, ходоодны дурангийн өнгөгүй цаасан хариу)
  2. Киоска машин-- карт уншуулж зөвхөн лабораторийн шинжилгээний хариу авна (биохими, цус, шээс)
  3. Нэг цэгийн үйлчилгээ (биохими, цус, шээс, бактериологиуд, зүрхний эхо, давсагны дуран, цээжний рентгэн зураг, рентгэний зураг-толгой, хүзүү, мөр, уушиг, сээр нуруу, бүсэлхий, гар, хөл, цөмийн оношзүйн шинжилгээн-бамбайн гормон, PSA хариу )
  4. MRI – ны хариуг зүүн байр текникчээс олгоно.
  5. Комюьтер CD – ны хариуг зүүн байр цахим бүртгэлээс тус тус олгоно.

Хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр эрчимжүүлэн үйл ажиллагаа

Амбулаторийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр “FOLLOW UP” “Гэрлэн дохио”-ны удирдамжийн дагуу гадаад вэб сайт, онлайн захиалгын цаг олгох, товлолт үйлчилгээ (аппарат тоног төхөөрөмжийн эвдрэлийн үед, засварласан талаархи эргэн мэдээлэл), цаг хасч цуцлах, нэмэлт цонх нээнэ. Үүнд:

  • Цаг авсан үйлчлүүлэгчийг 1 цаг хүлээж ирээгүй бол тухайн цагийг цуцлах, дараагийн үйлчлүүлэгчийг бүртгэх (сувилагч, оператор, цахим бүртгэг нар)
  • Хүлээгдэл үүссэн кабинетэд нэмэлт цонх нээж байна.
  • Хүлээгдэл үүсч улаан гэрэл ассан кабинетийн үйлчлүүлэгчидтэй товлолт үйлчилгээний ажилтан утсаар холбогдон ирэхгүй үед цагийг цуцлана.
  • Утас: 86011100
  • Цаг захиалга Утас: 7711-0111 (Оператор ажилтан цаг цуцлаж бүртгэл хийнэ)
  • Нэмэлт цонх нээх
  • Жирэмсэн болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд
  • цахим бүртгэлийн №1 бүртгэгч нь дугаар харгалзахгүй үйлчилж байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 01р тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 04 сарын 05 ны өдрийн 01 дүгээр тогтоол, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өндөр өртөгт оношилгоо шинжилгээнд өндөр настан тэтгэвэр, групп, халамж, 2 нас хүртэл хүүхэдтэй эх, 0-18 насны сурагчид хамрагдахгүй ЭМД-ын сангаас 100% хөнгөлнө.

Өндөр өртөгт оношилгоо шинжилгээний хамтын төлбөрт 18- с дээш насны иргэн даатгуулагч хамрагдана. ЭМД-ын сангаас 70%, иргэн даатгуулагч 30%-ийн зардлыг өөрөө хариуцан төлбөрийг кассанд тушаана.

Өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний хамтын төлбөр гэдэг нь

Компьтер томографи ЭМД-ын 70% буюу 84 000 т, иргэн 30% буюу 36 000 т нийт 120 000 т, ходоодны дуран ЭМД –ын 70% буюу 42 000т, иргэн 30% буюу 18 000 т төлнө.

Онлайн цахимаар эмчийн үзлэгийн цагийг захиалж болно.

  1. E Mongolia (үйлчлүүлэгч өөрөө авдаг)
  2. Нэгдсэн цаг захиалга (Callcenter) 1800-01-19
  3. УНТЭ-ийн Цаг захиалгын Утас: 7711-0111

Анхаарах зүйл

  • Зөвхөн эмчийн үзлэгийн цаг авна.
  • Эмчийн үзлэгийн цагийг 4-с дээш авахгүй байх
  • Цагаа сайн нягтлаж шалгах (цаг авсан гэсэн боловч цаг бүртгэгдээгүй байдаг, сүлжээ гацсан үед)
  • Үндсэн онош зовиураа дэлгэрэнгүй хэлж цаг авах (бүдүүн шулуун гэдэсний мэс засалд үзүүлэх байтал ерөнхий мэс засал, бөөрний мэс засал урологи андрологид үзүүлэх байтал бөөрний эмгэг судлалд үзүүлэх байсан гэх мэт
  • Дотрын кабинет гэж байхгүй цагуудыг ялгаж зөв өгөх (элэг бөөр зүрх судас, мэдрэл (гастроэнтерологит үзүүлэх байтал дотор гэж андуурах дотрын эмчийн үзлэг гэж байхгүй
  • Зохиомол хүлээгдэл үүсгэхгүй байх (1-5 өдөр дараалан цаг авдаг, анхны өдөр авч амжаагүй болхоор 19.V. 20.V. 21.V гэх мэт)

Онлайн цаг авахад анхаарах зүйл

  1. E Mongolia (үйлчлүүлэгч өөрөө авдаг)

Өдөр өдрөөр цаг авсан байдал

Зохиомол хүлээгдэл чирэгдэл үүсгэж байгаа нь

Олон өдөр дарааллан цаг авсан үл тохиролууд:

  1. Нэгдсэн цаг захиалга (Callcenter) 1800-01-19

  1. УНТЭ-ийн Цаг захиалгын Утас: 7711-0111 цаг олгоно, цаг цуцлах, аппарат тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл үүссэн үед цаг авсан үйлчлүүлэгчдэд мэдээлэлээр хүргэдэг.

ЭМД-ын шимтгэл төлөх мэдээлэл, лавлагаа авах тухай

2019 оноос хойш 2022 он хүртэл Эрүүл мэндийн даатгалын төлөлт Сүүлийн 4 жилээр тооцдог болсон ба 1сар л дутуу бол цаг авах боломжгүй болсон тул иргэд та бүхэн эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлнө үү!!!

2019 он жилд 38400₮ сард 3200₮

2020 он жилд 50400₮ сард 4200₮

2021 он жилд 50400₮ сард 4200₮

2022 он жилд 50400₮ сард 4200₮

E-barimt, E-daatgal application-р 2019-2022 оныг төлөх ба 15-30 минутанд баталгаажина.

ЭМДЕГ-н лавлах утасны дугаар: 1800-1363

Олон нийттэй харилцах танхим:

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчлүүлэгчдийг дэмжин туслах, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх чиглэлээр нээлттэй уулзалт ярилцлага хийж санал хүсэлтийг хүлээн авч уг танхимыг нээн ажиллуулж байна.

Байршил:

Амбулаторийн 3 н давхарт

Ажиллах цагийн хуваарь:

Даваа - Баасан гариг 10.00-15:00