Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгээр үйлчлүүлэхдээ өөрийн биеэр болон утсаар эмчид үзүүлэх дугаарыг цахим бүртгэгчээс авч үйлчлүүлнэ. Ингэхдээ та доорхи зүйлсийг бүрдүүлж ирнэ:
Өвчтөн илгээх хуудас (13А маягт) Харьяа дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгээс авна.
Иргэний үнэмлэх
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (шимтгэл төлсөн байна)
Өвчний карт
Амбулаторийн үзлэг үйлчилгээ нь
Даваа-Баасан гаригт 08:00 - 16:30 цаг хүртэл ажиллаж байна.
Лавлагаа, цахим бүртгэл: 1900-2111 болон 1800-0119
Үйлчилгээний талаарх санал, хүсэлт хүлээн авах: 77111006