11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Яаралтай тусламж

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ

Монгол улсын ууган эмнэлгийн нь “Яаралтай тусламжийн тасаг” нь 1932 онд эмнэлгийн дэргэд анхны “Хүлээн авах тасаг” нээж байсан түүхтэй. Энэ цаг мөчүүдээс хойш манай тасгийн үе үеийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө яаралтай тусламж үйлчилгээг нэг ч хором тасралтгүй үзүүлсээр ирсэн нь дамжиггүй. 1997 онд Улсын клиникийн төв эмнэлгийн дотоод бүтцийн өөрчлөлтийн дагуу Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийг хүлээн авах тасагтай нэгтгэн “Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг” болгон өөрчилснөөр яаралтай тусламж гэдэг нэршлийн эхлэл тавигдаж амь тэнссэн анагаах ухаантай холбогдож эхэлсэн байна. 2006-2007 онд Австри улсын Хелфен Берурт тусламжийн байгууллагын Мартин Дюнсер эмчээр ахлуулсан баг тус тасгийг Улаанбаатар хотын яаралтай тусламжийн төв болгон өөрчлөн байгуулах зорилготой байсан ч Улсын клиникийн төв эмнэлгийн чиг үүрэг, үйл ажиллагаа болон бүтэцтэй тохирохгүй байсны улмаас дээрх төв зохих ёсоор байгуулагдаж чадаагүй хэдий ч хамтын ажиллагааны үр дүнд эрчимт эмчилгээний 12, яаралтай тусламжийн 3 орыг иж бүрэн тоноглож, “Яаралтай Тусламж, Сургалт, Арга Зүйн Төв” нэртэйгээр зохион байгуулж байжээ.

Яаралтай тусламжийн тасаг нь жилээс жилд тусламж үйлчилгээний цар хүрээ өргөжин үйлчилүүлэгчийн тоо улам бүр нэмэгдэж энэ хамт олон багийн тусламжтайгаар .2013 онд жилд 9584 үйлчилүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол 2022 онд 3 дахин буюу 27856 үйлчилүүлэгч нийт 10жилийн 184810/Нэг зуун наян дөрвөн мянга найман зуун арван / үйлчилүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлсэн байна . Яаралтай тусламжийн тасгийн сувилахуйн баг нь эмнэлзүйн багтай хамтран Яаралтай тусламжийн хуудсыг шинээр боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/450 тоот тушаал,2019 оны А/611тоот тушаалд оруулан “Яаралтай тусламжийн тасаг”-т хөтлөгдөх анхан шатны бүртгэлийн маягтуудыг боловсруулан ашиглаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж байна. Үүнд: Яаралтай тусламжийн хуудас, Амилуулах лавшруулсан тусламжийн хуудас, Яаралтай тусламжийн тасгийн мэдээний маягт, Өвчтөн шилжүүлэхэд дагалдах хуудас, Яаралтай тусламжийн тасгаас буцаж байгаа, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх хуудас, Тасагт үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх хуудас, Ээлж хүлээлцэх хуудаснууд багтаж байна.