11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эрүү нүүрний мэс заслын тасаг

Эрүү нүүрний мэс заслын тасаг

1971 онд УНТЭ-ийн захирлын тушаалаар Сэлээ тасгийн эрхлэгчтэй 14 ажилтантай 30 ортойгоор эрүү нүүрний мэс заслын тасаг зохион байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. ЭНМЗ-ын тасагт уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн хагалгаа, эрүү нүүр орчмын хоргүй болон хортой хавдар авах хагалгаа, шүдний гаралтай буглаа, нэвчээс нээх, эрүү-хоншоор ясны архаг үрэвслийн үед яс хусах секвестрэктоми хагалгаанууд хийж, амбулаторийн болон стационарын тусламжийг хүүхэд болон насанд хүрэгчдэд эрүү нүүрний мэс заслын тусламж улсын хэмжээнд үзүүлж иржээ.Одоо бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасаг нь 16 аас дээш насны хүмүүст улсын хэмжээний лавлагаа тусламж үзүүлдэг цорын ганц тасаг юм бидний үйл ажиллагаанаас:

  • Шүд авалт
  • Шүдний гаралтай идээт үрэвсэлт өвчин
  • Шүдний гаралтай хоншоорын хөндийн үрэвсэл
  • ЭНО-ын хавдар, уйланхай
  • Хугарал, гэмтэл
  • Эрүүний үений эмгэг
  • Мэдрэлийн эмгэг
  • Шүлсний булчирхайн эмгэг
  • Гажиг заслын заалтаар саатсан шүдийг цухуйлгах
  • Шүдийг шилжүүлэн суулгах
  • Шүдний имплант
  • Ортогнатик мэс засал нүүрний гоо сайхны мэс засал г.м, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус тасгаар жилдээ дунджаар 1000 орчим хэвтэн эмчлүүлж байна үүнд яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа хийж, амбулаторын кабинетаар анхдагчаар 10 000 орчим хүнд лавлагаа тусламж, оношлогоо, эмчилгээ, жижиг мэс ажилбар хийгдэж байна.

Зорилго

Эрүү нүүрний мэс заслын тасгийг олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглон үйлчлүүлэгчдэд эрүү нүүр орчмын өвчлөлийг мэргэжлийн өндөр түвшинд оношлон, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, төгсөлтийн дараах сургалт-эмнэлзүйг хослуулсан, сургалт судалгааны төв болох зорилготой.

Бүтэц зохион байгуулалт

Эрүү нүүрний мэс заслын тасаг нь 24 хэвтэн эмчлүүлэх ортой.

Эрүү нүүрний мэс заслын амбулатори:

Үзлэгий нөрөө – 3 /шүдний эмчилгээ -1/

Боолтын өрөө – 1

Эрүү нүүрний мэс заслын тасгийн үндсэн үйл ажиллагаа:

  • Насанд хүрэгчдэд эрүү нүүр орчмын өвчлөлийг оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ
  • үзүүлж байна
  • - Улсын хэмжээнд 1 болон 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад эрүү нүүрний мэс
  • Заслын өвчлөлий ноношлого, эмчилгээний талаарх заавар зөвөлгөөгөөр тусламж үзүүлэх
  • Лавлагаа тусламжийн төвөөр ажиллаж байна.
  • АШУҮИС-ийн нүүр амны мэс заслын эмч бэлтгэх резидентурын сургалтын УНТЭ-ийн
  • ЭНМЗ-ын тойролтыг удирдаж мөн цаашид хөдөө орон нутагт нүүр амны мэс заслын
  • Чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэх үндсэн шалгуур зорилготойгоор резидентурын
  • Сургалтыг удирдаж, сургалтын баазаар ажиллахаар бэлтгэж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Японы Токушимагийн Их Сургууль, Тайваны Үндэсний Их Сургууль, ВанФан гэмнэлэг болон

Мартин Дэ Поррэсын эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасгуудтай хамтран ажиллаж богино

Хугацааны сургалт, хамтарсан хагалгааг зохион байгуулан ажиллаж байна.

Сургалт

- Эрүү нүүрний мэс заслын чиглэлээр 6 сарын хугацаатай дагалдан эмч бэлтгэх сургалт.

- АШУҮИС-ийн нүүр амны мэс заслын эмч бэлтгэх резидентурын сургалтын УНТЭ-ийн ЭНМЗ-ын тойролтыг удирдаж мөн цаашид хөдөө орон нутагт нүүр амны мэс заслын чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэх үндсэн шалгуур зорилготойгоор резидентурын Сургалтыг удирдаж, сургалтын баазаар ажиллахаар бэлтгэж байна.