Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЭМЯ PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгууллаа.

ЭМЯ PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгууллаа.

ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгууллаа.

УНТЭ-ийн тус лабораторид ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн лабораторийн 5 иж бүрдэл аппарат, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэгдэж, ашиглахад бэлэн болоод байна. (БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech үйлдвэрийн Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч аппарат гэх мэт)

УНТЭ-ийн түр лабораторид 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллахаар бэлэн байдлаа хангаад байна. Үүнд: Орон нутгийн нийт 14 эмч, лаборант нар Архангай, Увс, Говьсүмбэр, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудаас ирээд сургалтад хамрагдаж байна. УНТЭ-ээс нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллахаар төлөвлөсөн. Орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны зардлыг ЭМЯ бүрэн хариуцаж, анхаарч байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн шинжилгээг 30,720 сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.

Хөдөө орон нутагт 7 байршилд (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712 сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна.

УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25%-иар нэмэгдэх юм.

Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.