Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Нямрэнцэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус гэрээг Худалдаа, хөгжлийн банкнаас үзүүлж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт шуурхай, найдвартай үзүүлэхтэй холбогдуулан үүсэх харилцааг зохицуулах зорилгоор байгуулж талууд харилцан тохиролцож гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд УНТЭмэнэлэгийн санаачлагаар хадгаламжтай ажилтан хөтөлбөрийг эхлүүлж 50000/тавин мянган төгрөг/-ний дүн бүхий 12 сарын хугацаатай хадгаламжийн дэвтрийг Худалдаа хөгжлийн банктай харилцан зөвшилцөж Сувилагчдын баярыг тохиолдуулан 400 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнд гардууллаа.

Мөн худалдаа хөгжлийн банкны зүгээс УНТЭ-ийн эмч ажилчдаа дэмжиж орон сууцны зээл бусад зээлүүд болон бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүддээ хүүгийн хөнгөлөлт үзүүлэх байдлаар дэмжлэг үзүүлэн нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн зүгээс Худалдаа хөгжлийн банкны удирдлага хамт олонд талархал илэрхийлж хамтын ажиллагааны хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа мэдэгдлээ.