Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Ковид-19

Ковид-19

УНТЭ нь 2021 оны 4 дүгээр сараас эхлэн Ковид-19 коронавируст халдвараар өвчилсөн тохиолдлыг эмнэлгийн зүүн байр буюу өргөтгөлийн хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ 80 ор дэлгэж, тусгаарлан эмчилж байна.
Аюулт цар тахлын галын шугам руу мэдлэг чадвар, тэсвэр хатуужил, эр зориг, чин сэтгэлээрээ манлайлан тэргүүн эгнээнд орж ажилласан их эмч Б.Одончимэг ахлагчтай “Титэм 1-р баг”-ийн 32 эмч, эмнэлгийн ажилтнууд маань ээлжит үүргээ амжилттай гүйцэтгээд гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Та бүхнээрээ эмнэлгийн хамт олон, эрүүл мэндийн салбар, эх орон тань бахархаж байна.

Өнөөдөр их эмч Л.Анхбаяр ахлагчтай “Титэм 2-р баг” -ийн 34 эмч, эмнэлгийн ажилтнууд маань эрүүл иргэн, энх амгалан амьдралын төлөө 14 хоног тусгаарлагдан аюулт өвчинтэй тэмцэхээр улаан бүс рүү орлоо.


Та бүгдийнхээ амаргүй их үйлсэд нь амжилт хүсэж, халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахиж, хичээсэн зүтгэлийн үр шим нь мөнхөд дэлгэрэхийг ерөөе.

Л.Анхбаяр

Их эмч

Мэргэшил, зэрэг: Тэргүүлэх зэрэг

Ажилласан жил: 00

Б.Одончимэг

Их эмч

Мэргэшил, зэрэг: Ахлах зэрэг

Ажилласан жил: 13