ЭРХЭМ ЗОРИЛГО
Үйлчилгээний соёл, АУ-ны шинэ технологи, инновацийг эрхэмлэгч, шилдэг багийн тогтолцоотой олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болно.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Эмчилгээ, үйлчилгээ, сувилгаа, орчны шинэчлэлийг олон улсын түвшинд нийцүүлэн, инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэн, салбарын анхдагч нь, үндэсний манлайлагч нь байж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг болох
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
1. ЭМТҮ-г дэлхийн жишигт хүргэх чадварлаг хүний нөөцийг гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох замаар хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж залгамж халааг тасралтгүй бэлтгэхэд оршино.
2. ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар оношилгоо, эмчилгээний шинэ технологи, инноваци, сайн туршлага, менежментийг нэвтрүүлэн нутагшуулж, Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний тоог бууруулахад чиглэгдэнэ.
3. Байгууллагын санхүүгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн менежмент, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах замаар санхүүжилтын олон талт эх үүсвэрийг дэмжсэн уян хатан тогтолцоог хөгжүүлэхийг эрмэлзэж ажиллахад оршино.
4. ОУ-ын сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын загвар, дэвшилтэт арга барилыг төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн зэрэгцээ гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачдын хамтарсан багийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, судалгааны түвшинг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжсэн үнэлгээ, урамшуулал, хяналтын тогтолцоог бий болгоход оршино.
5.Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартуудыг хангасан ээлтэй, эрсдэлгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний орчинг бүрдүүлж, чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээг өргөжүүлэн, өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд оршино.
АЛСЫН ХАРАА
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт
УРИА
Бид хэзээд эрүүл мэндийн салбарын анхдагч, манлайлагч байна
БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛС
БИДНИЙ ЗАРЧИМ