11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт

Та өөрийн биеэр манай эмнэлгийн С блокийн 1,2-р давхарт байрлах цахим бүртгэлээс цаг авхаас гадна 1900-2111 болон 1800-0119 дугаарын утсаар цаг захиалж болно.

Та хөдөө орон нутгаас ирэхдээ эмчийн бичиг буюу /13А маягт/ авч ирээд манай амбулатори дээр эмчид үзүүлэх цаг товлон үзүүлэх боломжтой мөн 1900-2111 болон 1800-0119 дугаарын утсаар болон e-mongolia аппликешн ашиглан цаг товлох боломжтой

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн үйлчлүүлэгч MRI шинжилгээ хийлгэхэд нийт үнэ нь 350,000 төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас 245,000 төгрөг хөнгөлөгдөн үйлчлүүлэгч өөрөө 105,000 төгрөг төлнө.

МУ-ын хэмжээнд доорхи 20 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

  1. Цөмийн оношзүй
  2. Клиник лаборатори
  3. Эрчимт эмчилгээ
  4. Эмнэлэг доторх яаралтай тусламж
  5. Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах эмчилгээ
  6. Бөөр судлал, гемодиализ,
  7. Бөөрний дурангийн оношилгоо, эмчилгээ
  8. Диабет, дотоод булчирхайн эмгэг судлал
  9. Эрхтэн шилжүүлэн суулгах
  10. Хэрх үе судлал
  11. Цус судлал, чөмөг шилжүүлэн суулгах
  12. Дурангийн болон бага хүрцтэй мэс засал
  13. Бөөрний мэс засал
  14. Эрүү нүүрний мэс засал
  15. Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
  16. Чих, хамар хоолойн дурангийн мэс засал
  17. Сонсгол судлал, нөхөн сэргээх мэс засал
  18. Төвөнх судлал, онишилгоо, эмчилгээ
  19. Эмнэлгийн ариутгал
  20. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт, тохиргоо

Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 0730 -1600 цагийн хооронд өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй /үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно/ мөн 1900-2111 болон 1800-0119 дугаарын утсаар болон e-mongolia аппликешн ашиглан цаг авч болно.