Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Төлөөлөн удирдах зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөл

2017 онд батлагдсан Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай хамтарч Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник туслалцааны 9701 МОН төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд 2020 оны 01 сараас Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвд тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр сонгогдон ажиллаж байна.

Овог нэр

Албан тушаал

Өмчлөгчийг төлөөлөх гишүүд

1

П.Эрхэмбаяр

УНТЭ-ийн ТУЗ-ийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2

В.Содномдаржаа

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, Сангийн яамны Зарлагын хэлтсийн Эрүүл мэндийн төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

3

И.Энхбат

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн

Хамт олныг төлөөлөх гишүүд

4

Б.Түвшинтөр

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, УНТЭ-н Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал

5

Д.Баян-Өндөр

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, УНТЭ-н Урологи-Андрологийн төвийн дарга

6

М.Дуламсүрэн

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, УНТЭ-н Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн ахлах сувилагч

Олон нийтийг төлөөлөх гишүүд

7

Д. Тэмүүлэн

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, Монголын мэдрэл, толгой, хүзүүний дүрслэл оношилгооны нийгэмлэг ТББ-н Санхүү, хариуцсан менежер

8

Ш. Уранчимэг

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, Монголын анагаах ухааны биологийн соронзон резонансын нийгэмлэгТББ-н гишүүн

9

Д.Оргилмаа

УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, Монголын хүүхдийн анагаахын академи ТББ-н гишүүн

10

С.Хулан

УНТЭ-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга